Saturday, February 18, 2012

Windows-ийн шинэ лого

Windows-ийн шинэ лого
Одоогийн байдлаар Windows 8 логоноосоо бусад бүх зүйлсээ бусдад дэлгээд байгаа билээ. Windows-ийн лого нийгэмд томооохон байр суурийг эзэлдэг ба орчин үеийн компьютеруудтай хэрхэн зохицож байх, тэдгээрийн хэв загварыг  ч тодорхойлдог юм. Өмнөх логонуудыг шинжилж үзэн бусад логонуудтай харьцуулбал шинэ лого нь Метро загварын бүхий л шинжийг өөртөө агуулсан байгаа юм.

Энэхүү шинэ өнгө дизайн, шийдэл, шинэхэн үйлдлийн системийн өнгө төрхийг бүрэн илтгэж чадахуйц логог бүтээх төсөлд хамтран ажиллах цөөхөн хэдхэн компаний жагсаалт байсан ба эдгээрээс Pentagram гэдэг газартай хамтран ажиллах болсон байна. Pentagram-ийн удаан жилийн түүхгүй хэдий ч өнгө загварын шийдэл нь Метро загварыг илтгэж байсан нь Microsoft-ийнхоны анхаарлыг ихэд татсан байна.
Windows 8-ийн хөгжүүлэлтийн явцад Microsoft-ийн кампусын хурлын нэгэн өрөөнд Pentagram-ийн дизайнерууд болон Microsoft-ийн зарим нэгэн маркетингийн хэлтсийнхэнтэй дизайнерийн бүлэг хүмүүс бүтэн өдрийн турш Метро загварын филисофийн талаар болон Windows-ийн түүхийн талаар ярилцаж суусны эцэст энэхүү шийдэлд хүрчээ.
Энэ бол цонх ... далбаа биш
Pentagram-ийн Paula Scher хэд хэдэн энгийн асуултуудыг Windows-ийнхонд тавьсаны нэг нь. “танай нэр чинь цонх гэсэн мөртлөө яагаад далбаа гэж? Ийнхүү энэ асуултыг нухацтай бодсоны эцэст далбаа шиг харагддаг байсан загвараасаа бүрэн татгалзаж жинхэнэ “Windows”-ийг гаргаж ирсэн байна. Microsoft болон Windows техник технологийг хэрэглэгч нарын гарт бүрэн оруулж өөр өөрсдийн ажлыг орчинг үүсгэж болох тэрхүү боломжийг нээн өгч байгаа юм.

Windows 8
With Windows 8, we approached the logo redesign with a few key goals on mind.
Windows 8-аар логог шинэчилснээр доорх зорилтуудыг биелүүлэхийг зорьсон.
1.       Метро загварын филисофид маш том нөлөөтэй орчин үеийн боловч сонгодог хэв загварыг харуулсан оруулахыг хичээсэн. Тод өнгө, цэвэрхэн зураас, дүрсүүдийг ашигласнаар нисэх, галт тэргэнд ашиглагддаг зам-хайж олох загвар (way-finding design)-тай дөхөж очсон.
2.       Шинэ лого нь энгийн үйлдвэрийн ашигладаг бараа бүтээгдэхүүний мэтериал шиг биш цэвэр дижитал орчинг дүрслэхийг зорьсон.
3.       Эцсийн зорилго маань цэвэр цэмцгэр байхын хажуугаар итгэл хүлээлгэсэн байлгахыг зорьсон. Та өөрийн өнгөө солиход логоны өнгө дагаж солигдож байх юм. Энэ нь таны компьютерийг илүү “хувийн” гэдгийг илтгэж байх болно.

Та бүхэнд шинэхэн лого таалагдана гэж найдаж байна.
Мэдээллийн эх:
User Experience for Windows-ийн ерөнхий захирал Sam Moreau


No comments:

Post a Comment