Saturday, February 4, 2012

SSD – Solid State Drive

Компьютерийн ертөнц дахь томоохон нээлтүүдийн нэг бол 2007 онд Лас-Вегасд болон CES(Consumer Electronics Show) үзэсгэлэнгийн үеэр танилцуулсан SSD буюу Solid State Drive юм. Энэхүү технологийн талаар удаан хугацаанд яригдаж байгаа ч 2010 оноос хойш  хэрэглээнд эрчимтэй нэвтрээд байгаа юм.

Solid State Drive гэж юу вэ?
Solid State гэдэг нь бүхэлдээ хагас дамжуулагчидаас тогтсон цахилгаан хэлхээ юм. Бид бүхний хэрэглэдэг ихэнхи төхөөрөмжүүд хагас дамжуулагч болон чипүүдээс тогтдог. Solid State гэж нэрлэсний учир нь өгөгдлийг хадгалахдаа хард дискийн адил соронзон төхөөрөмжинд хадгалдаггүй байна.

Solid State Drive-ууд нь флаш дисктэй бүтцийн хувьд төстэй боловч ерөнхий төхөөрөмжийн хэлбэр болон багтаамж нь маш том ялгаа болж өгдөг. Флаж диск компьютертэй холбож салгаж, зөөврийн хэлбэрээр авч явахад зориулсан бол Solid State Drive нь компьютерт бэхлээтэй хэлбэрээр оршино.
Solid State Drive энгийн хард дискээс хэлбэр хэмжээгээр ялгагдахгүй ба энэ зөөврийн компьютер болон суурин компьютерт ашиглахад зориулсан байна.  Мөн оролт гаралтын хувьд уламжлал болсон ATA, SATA оролттой байна.

Solid State Drive-ийг хэрэглэх нь яагаад ашигтай вэ?
Соронзон дискээс хэд хэдн давуу талуудтай. Эдгээрийн үндэс нь SSD нь өгөгдөл уншиж бичихдээ ямар нэгэн бичигч эргэлдүүлж хөдөлгөх шаардлагагүй харин цахилгаан гүйдлийн тусламжаар өгөгдөл бичиж унших боломжтой флаш санах ойн тусламжтай бүх үйлдлээ хийдэгт оршино. Энэ нь доорх давуу талуудыг бий болгож байна:
·         Цахилгаан гүйдэл ашиглалт багасна.
·         Өгөгдөл рүү хандах хурд ихсэнэ.
·         Найдвартай байдал ихсэнэ.
Зөөврийн компьютерт эрчим хүчний зарцуулалт гол зүйлсийн нэг ба SSD-ийг ашиглах нь энэ асуудлыг багасгаж өгнө. Мэдээллийг уншихын тулд тусгай моторот толгой байхгүй болсон нь унших хурдыг нэмсэн ба тухайн эгшинд уншиж чадахуйц болгож өгсөн. Нэгэн судалгаагаар Windows XP үйлдлийн систетэй хард дисктэй компьютерээс SSD-тай компьютер 20%-иар илүү хурдан ачааллаж байгааг тогтоосон байна.
SSD-ийг бүх нийтээрээ хэрэглэж чадахгүй байгаагийн учир нь эдгээр төхөөрөмжийг бүтээхэд үнэ өртөг их гардагт юм. Их хэмжээтэй SSD хард нь өөрөө нэг зөөврийн компьютерийн үнэтэй тэнцэхээр байгаа юм.  Флаш санах ой үйлдвэрлэдэг газрууд нэмэгдэж байгаа ба энэхүү төхөөрөмжийн үнийг өртөг удахгүй буухад түлхэц үзүүлэх ба өргөн хэрэглээнд нэвтэрснээр зөөврийн комьютерт өгөгдөл хадгалах арга барилд томоохон өөрчлөлт гарах юм

5 comments:

  1. ssd хардыг hdd хардтай хослуулж хэрэглэх талаар тайлбар өгөөч. 128gb ssd + 1TB hdd?

    ReplyDelete
    Replies
    1. Хэрэв desktop computer бол ямар ч асуудалгүй, 2-ууланг нь холбоод үйлдлийн системээ SSD хард дээрээ суулгад өөрт хэрэгтэй data-уудаа HDD дээрээ хадгалж аваад явж болно. Хэрэв notebook бол жоохон төвөгтэй, 1 л slot-той бол. Гэхдээ хуваахгүйгээр үйлдлийн системээ SSD дээрээ суулгаад external hard байдлаар HDD-ээ хэрэглэж болно. 128-ын SSD юм чинь хуваах хэрэггүй байх, гэхдээ хэрэглээ/шаардлагаасаа хамаараад хуваах эсэхээ өөрөө шийдэж болно. Миний хувьд 128SSD-тэй, 20-ийг нь Ubuntu-д, 100-г нь Windows-доо ашигладаг. Мэдээж зураг, дуу хөгжим байнга ашиглаад байдаггүй файлуудаа external hard дээрээ хуулж авдаг. Үйлдлийн системдээ дор хаяж 5 GB зай үлдээж байгаарай, элдэв янзын update, temporary файлуудаа тэр зайнд хуулж байх шаардлагатай.

      Delete
  2. sain baina uu, saihan medeelel baina.
    SSD hard deeree system ee suulgachihlaa gehed Programmuudaa haana suulgawal deer we, jishee ni 3dsmax ch yumuu photoshop geh met zai ihtei, bas temp file ih uusgedeg programmuudaa yawal deer we, Shuud HDD deeree data deeree Programm files forlder uusgeed suulgachihaj boloh uu?>
    Bayarlalaa

    ReplyDelete
    Replies
    1. Програм хард дискээс шуурхай санах ойд хуулагдаж байж ажилладаг болохоор SSD дээрээ суулгавал зохимжтой. Гэхдээ SSD чинь бага хэмжээтэй бол HDD дээрээ програмаа суулгаад temp файлуудаа SSD дээр хадгалдаг болгож тохируулбал илүү хурдан ажиллах боломжтой.

      Glad to help ;)

      Delete
  3. Sain bn uu.ssd hardtai hhd hardtai gdgee herhen yaaj amar argaar medeh ve

    ReplyDelete