Мөнгө бол аз жаргалын үндэс биш...
Лоттери буюу азын сугалаагаар гэнэт баяжсан хүмүүс мөнгөтэй болсон даруйдаа аз жаргалтай болдоггүй гэсэн нэгэн нийтлэл саяхан уншлаа. Шалтгаан нь таны нийгмийн амьдрал орвонгоороо эргэдэг, жишээ нь таны найзууд өмнөх шигээ биш болж, тааралдсан хүн болгон танаас мөнгө гуйж стресст оруулдаг.
Саяхан мөн нэгэн их сургуулийн судалгаагаар мөнгө аз жаргалын үндэс биш, сайхан сэтгэл болохыг баталсан байна. High school-ийн сурагчидыг эдгээр судалгаанд оруулсан ба судалгаа хэрхэн явагдсаныг танд одоо дуулгая:
Оюутнуудад 2 төрлийн дугтуй өгсөн ба A дугтуйнд "Та энд байгаа мөнгөөр хүссэн зүйлээ авч өөртөө зарцуулна уу", B дугтуйнд "Та энэ мөнгөөр хүссэн зүйлээ авч хэн нэгэнд зарцуулна уу" гэсэн захидалтай 5$, 20$ санамсаргүй байдлаар хийсэн байна. Сурагчид өдрийг өөсрдийнхөөрөө өнгөрүүлж орой нь эргэн уулзацгаав. Сурагчидаас юу авч, хэнд яаж зарцуулж, хэр аз жаргалтай байгаа тухай нь асуувал A дугтуйг авсан оюутнууд ээмэг, гоо сайхны бүтээгдэхүүн, Starbucks-ийн кофе, харин B дугтуйг авсан хүүхдүүд эгчдээ чихмэл, орон гэргүй хүмүүст мөнгөө өгсөн, эсвэл Starbucks-ийн кофе хэн нэгэнд авч өгсөн тухайгаа ярьж B дугтуйг авсан сурагчид A-г авсан сурагчидаас илүү аз жаргалтай байгаа нь ярианаас нь илт харагдаж байв.
Мөнгө, ялангуй их мөнгө бид бүхнийг нийгмийн амьдралыг үгүй хийдэг, илүү шуналтай, амин хувиа хичээдэг болгодог. Аз жаргалыг эд баялгаар биш эргэн тойрныхоо эрхэм хүмүүс, энгийн мөртлөө аз жаргалыг авчирдаг бяцхан зүйлсээр бүтээж байвал та өдөр болгон амьдралын амт, баяр баяслыг мэдэрч байх болов уу.
No comments:
Post a Comment