Tuesday, September 4, 2012
Олон салаа замаар нэгэн зэрэг алхахыг хүсээд байна уу?
Олон салаа замаар нэгэн зэрэг алхахыг хүсэх боловч ямар ч дэвшил гарахгүй байна уу?
Орчлон хорвоо таныг олон зүйл хүсээд байхад зөвхөн нэгийг нь авахыг шаардахаас залхаж байна уу?
Асуудал нь танд, таны энэ долоо хоногт л бүгдийг нь хийхгүй бол дахиж боломж олдохгүй мэт алсын биш богино хэмжээны бодол, зорилтонд байна.
Шийдэл нь урт хугацаанд бодож, алсын зорилт тавих юм. Нэг зүйлийг нь хэдэн жилийн хугацаанд хийгээд үз, дараа нь нөгөөг нь хэдэн жилийн хугацаанд.
Та энэхүү өгүүллэгийг сонссон байж болох юм:
Нэгэн илжиг ус, өвс хоёрын голд зогсон баруун, зүүн тийш ээлжлэн харан алийг нь эхэлж идэхээ шийдэж үл чадан зогссоор үхдэг.
Илжиг ирээдүйн тухай бодох чадваргүй. Хэрэв чаддагсан бол эхлээд усаа уусны дараачаар өвс рүү явах байсан биз.
Битгий илжиг шиг бай.
Та өнөөдөр энэ нийтлэлийг интернетээс олж, уншиж байгаа бол хэнээс ч дутахааргүй чадвартай нэгэн. Та хүссэн бүх зүйлсээ хийх чадалтай, боломжтой.
Танд зөвхөн алсын хараа, тэвчээр хэрэгтэй.
Та одоо 20-той бас 5 өөр зүгт явж, мэдлэг чадвараа сорьмоор байгаа байх. Тэгвэл чиглэл болгондоо хангалттай хэмжээний хугацаа зарцуул.
Нэг зүйлээ 10 жил хийе гэж бодоход 5 дахь чиглэлдээ яваад буцаж ирэхдээ та 70 хүрч байх болно (Тэр үед Монгол хүн 70 наслах энгийн үзэгдэл байх биз).
Бид энэ аргыг жижиг хэмжээний зүйлс дээр маш их хэрэглэдэг. Жишээ нь дипломын ажил эсвэл шалгалт шүүлэг ойртсон үед гадаа сайхан, кино театрт
гоё кино гарч байлаа ч тэрхүү сатааруулах бодол хүслээ цааш нь тавин хийж байсан зүйлдээ анхаарлаа хандуулдаг.
Маш олон хүмүүс нэг жилийн хугацаанд хийж чадах зүйлсийнхээ тухай хэтэрхий дэвэргэн бодож, 10 жилийн хугацаанд хийж чадах зүйлсээ хэтэрхий дарж боддог.
Урт бодолтой байцгаая.
Ирээдүйг ашигла.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment