Үр бүтээмж яг л усны давалгаа мэт ирэн буцан байдаг. Энэхүү урсгал, давалгаанд
орж түрэгдэн урагшилж байгаагаа хэдэн өдрийн дараачаас л мэддэг. Хэдий их хүсэвч
энэхүү усргал мөнхөд үргэлжлэхгүй. Тийм ч учраас энэхүү урсгалд орсноо мэдсэн
даруйдаа амьдралаас өөрийгөө тусгаарлаж аль болох хамт удаан хугацаанд хол замыг туулахыг хүсдэг.
Эдгээр өдрүүдэд нойрноосоо эртлэн босч өөртөө яаран коффе аягалан бэлэн болж ажилдаа шамдаж эхэлдэг. Виртуал орчинд ороод 4 цаг өнгөрсний дараачаар гэр бүл, найз нөхөд маань босцгоож эдгээр хүмүүстэйгээ мэндийг мэдэлцэж дараа нь дахиад 10 цагаар сууна. Өөртөө burn out(ажил хэт ихэссэнээс үүдэх ажилдаа хэсэг хугацаанд дургүй болох процесс) үүсэхээс сэргийлж дундуур нь өөрийн сонирхдог зүсйлийг хэсэг хугацаанд хийх хэрэгтэй. Өндөр үр бүтээмжийн энэхүү урсгал миний хувьд янз бүрийн хугацаанд үргэлжилж байдаг, 2 долоо хоног, магадгүй 3 эсвэл сараар.
Өөр энэхүү бичлэгийг минь уншаад сууж байгаа та ч гэсэн энэхүү урсгалыг мэдэрч байсан байж болох юм. Энэхүү урсгалыг аль болох удаан хугацаанд барьж хадгалахын тулд тодорхой тогтсон ажиллах алхамтай байвал сайн. Танд доорх аргуудаас санал болгож байна:
- Унтах: Өдөр болгон хэзээ ч унтсан тогтсон цагтаа сэрж байх нь маш чухал
- Цаг зарцуулалтаа хянах: Аливаа зүйлд зарцуулж байгаа хугацаагаа хянах нь ямарваа нэгэн зүйлд хэтэрхий их хугацаа зарцуулахаас сэргийлж байх болно
- Өөрчлөлттэй ажил: Би өөрөө програмист, сонирхдог зүйл маань ч мөн програм бичих. Гэхдээ илүү сонирхолтой туршиж үзэхийг хүсч байсан зүйлсээ энэ хугацаанд хийнэ.
- Хөгжимтэй эсвэл хөгжимгүй: Хэрэв танд хөгжим саад болдог бол орхи, харин эсрэгээр анхаарлаа төвлөрүүлэх нэг хэрэгслүүр чинь бол ашиглаж байж болно.
- Өөрийгөө урамшуул: Амжилт, хэцүү даалгавар давах эсвэл удаан хугацаанд тулалдсаны эцэст ялагдсан ч бай өөрийгөө шагнаж урамшуулж бай. Миний хувьд аяга коффе эсвэл амттан шагнах ба хамгийн том нь кино үзэх.
Сайхан нийтлэл байна. Эхний 2 аргыг нь хэрэгжүүлэх тал дээр анхаарлаа :)
ReplyDeleteУрам хайрласанд баярлалаа
ReplyDelete