Програм хөгжүүлэх загваруудын тухай
Хүрхрээ загвар
- Шаардлага болон тодорхойлолтуудыг гаргах
- Архитектурыг гаргах, модулиуд нь ямар байх,
хоорондоо хэрхэн холбогдож байх - Кодчилол
- Шалгалт буюу баталгаажуулалт
- Сайжруулалт ба засварлалт
Дараагийн алхамд орохын өмнө нь одоогийн алхмаа зайлшгүй гүйцээх шаардлагатай. Алхам бүрт 6-12 сар зарцуулах тохиолдолд гарах ба энэ бүрт багийн бүрэлдэхүүн өөрчлөгдөх магадлалтай тул шинээр орж ирэх хүмүүс бүх ажил ямар үе шаттай явааг мэдэхийн тулд бичиг баримтыг маш сайн боловсруулах шаардлагатай.
Давуу тал:
-Маш сайн төлөвлөлт
-Урт хугацааны төсөлд ашиглах нэн тохиромжтой
Жишээ нь: Ангараг рүү хөөргөсөн судлаач машин, нисэх онгоцны удирдлага
-Алдааг эрт аль нэг үе шатуудын нэгэнд барьж авах боломжтой.
Сул тал:
-Орчин үед хэрэглэгч нарын шаардлага маш хурдан өөрчлөгддөг болсон ба энэ их хөгжүүлэлтийн хугацаа дуусч хөгжүүлсний дараа "Өө энэ миний хүссэн зүйл яг биш юмаа, ингэе тэгье..." гэх мэт хөгжүүлэлт хийсний дараа шаардлагаа өөрчлөх тохиолдолд их гарах болсон
-Мөн та тодорхой хэмжээний хугацаанд хөгжүүлэлт хийсний дараачаар дуусахад таньд
анх хөгжүүлсэн аргаас илүү сайн арга толгойд орж ирдэг, энэ тохиолдолд бүтээсэн зүйлээ
орвонгоор нь өөрчлөх хэцүү, цаг, хөрөнгө шаардагдах учир сайн аргаасаа татгалзах
шаардлага гардаг.
Үүнтэй холбогдуулаад нэгэн алдартай инженер "Дараа нь хаягдал болно гэдгийг давхар төлөвлөж хөгжүүлэлтээ хий" гэсэн үгийг хэлсэн байдаг
Cпирал загвал
- Шаардлагыг тодорхойлох
- Эрсдлүүдийг тодорхойлох
- Хөгжүүлэлт ба тестчилэл
- Дараагийн циклийг тодорхойлох
Спирал загвар дээрх дурьдсан аргуудыг дахин дахин хэрэгжүүлэх замаар ажилладаг.
Давуу тал:
-Захиалагч өөрөө цикл дотор хэрэгжих үе шатуудад хамрагдаж, бодол саналаа хуваалцах боломжтой, ингэснээр захиалагчийн хүсэлттэй илүү нийцэх боломжтой.
Сул тал:
-Мөн л урьдийн адил их хугацаа шаардагддаг. Энэ хугацаанд хэрэглэгчийн бодол өөрчлөгдөх боломжтой. Үүнэтэй холбогдуулан нэгэн хүн:
"Энэ бидний асуусан зүйл мөн боловч хийлгэхийг хүссэн зүйл үнэндээ биш байнаа..." хэмээн үгүйлсэн байдаг.
Эдгээр аргуудыг ашиглан хөгжүүлэлт хийхдээ гэрээ байгуулна, хөгжүүлэлтэй хийнэ, захиалагч нарт таалагддаггүй, төсөв нь дуусчаад байдаг, хүмүүс доог тохуу хийж эхлэнэ, энд тэнд bug буюу алдаанаас болж пуужингууд дэлбэрнэ ... гэх мэт олон асуудлууд тулгардаг. Хөгжүүлэлтийн эдгээр аргууд нь ямар нэгэн алдаагүй боловч гаргах үр дагавар хүссэн үр дагавартай нийцэх нь цөөн байна.
Pere-ийн дүрэм:
Хэрэв аливаа нэгэн асуудалд ямар ч шийдэл олдохгүй байвал энэ нь асуудал биш факт байж, энэхүү факттай цаг хугацааны эрхээр дасан зохицох хэрэг гарна.
Ингээд дээрх аргуудтай дасан зохицож, сайжруулах, хөгжүүлэхээс татгалзана шинэ хөгжүүлэлтийн арга барилыг нээх, бий болгох шаардлага гарав.
Agile software development approach ....
Яг хичээлийг нь үзэж байхдаа сайн анхаарч байгаагүй юм байна. Одоо жоохон ойлголттой боллоо. Баярлалаа. 4 үг үсгийн алдаа байна :)
ReplyDelete"waterfall engineering"
ReplyDeleteорчин үеийн startup-ууд үүнээс зайлсхийх болсон. sucess of failure гэж тодорхойлох юм билээ