Thursday, November 22, 2012

The final speech in The Great Dictator

1940 онд бүтээгдсэн "The Great Dictator" киноны хэсэгт дарангуйлагчийн дүрийг бүтээсэн бид бүхний сайн мэдэх Charlie Chaplin (Charles Chaplin) үг хэлж байгаа гайхалтай хэсгийг орчууллаа. Орчин цагт бид энэрэнгүй, хүн чанараа гээсэн мэт ихээр аашилдаг болсон. Тэрхүү амьдралын баясгаж, жаргалаар дүүргэж өгдөг сайхан зүйлсийг марталгүй, магтан дуулъя.

-Намайг уучлаарай, гэхдээ би эзлэн түрэмгийлэгч байхыг хүсэхгүй байна, энэ миний ажил биш. Би хэн нэгнийг удирдах эсвэл дээрэнгүй байхыг хүсэхгүй байна. Еврей, еврей биш, хар, цагаан хамаагүй аль болох боломжоороо хүн бүрт тусалмаар байна. Бид үргэлж л нэг нэгэндээ туслахыг хүсч байдаг, хүн чинь тийм байдаг шүү дээ. Бид нэг нэгнийхээ баяр баясагалангаар
амьдрахыг хүсдэг болохоос биш муу муухайгаар нь амьдрахыг хүсдэггүй. Бид нэг нэгнийгээ жигшиж, үзэн ядахыг хүсдэггүй. Энэ дэлхий дээр хангалттай орон зай байгаа ба эх дэлхий маань хүн болгоныг тэтгэж чадахуйц баян хангалуун.

Амьдрал эрх чөлөөгээр дүүрэн үзэсгэлэнтэй байдаг боловч бид тэр замаа алдсан байна.
Шунал хүний зүрх сэтгэлийг хордуулж, дэлхийг үзэн ядалтаар бөглөж, галуун цуваагаар зовлон зүтгүүр, цусан далай руу алхуулж байна.

Бид хурдыг бий болгож чадсан ч өөрсдийгөө түүн дотор хорьцгоож,
бидэнд баялаг өгдөг машин, техникүүд эргүүлээд биднийг хоосолосон,
бидний мэдлэг бид бүхнийг эрээ цээргүй аашлихад хүргэж,
бИдний ухаалаг зан хүн чанаргүй болгож.
Бид хэт их бодож дэндүү багыг мэдэрдэг.
Бидэнд машинаас илүү хүний энэрэнгүй сэтгэл хэрэгтэй.
Оюун чадлаас илүү бидэнд хүн чанар, хайр халамж хэрэгтэй.

Энэ чанарууд үгүйгээр амьдрал хатуу ширүүн, утгаа алдана.
Онгоц, радио долгион биднийг ойртуулж чадсан. Эдгээр бүтээлүүдийн гүн утга нь хүн төрөлхтөний сайн сайхын төлөө, бүх дэлхий дээрх ахан дүүсийг маань нэгтгэхэд оршдог. Тэр ч бүү хэл одоо миний ярьж байгаа зүйлс дэлхий дээрх сая сая хүмүүст, сая сая цөхөрсөн эрсд, эхүүдэд, залуучуудад хүрч байна. Эдгээр хүмүүс ...
(Тухайн үетэй холбоотой зүйлс яригдав. Дайн...)

Цэрэг эрс минь, хар хүчинд, та нарыг дарангуйлж боолчлох гээд байгаа хүмүүсд, та нарт юу хийхийг чинь, юу бодохыг, юу мэдрэхийг чинь заах гээд байгаа хүмүүст битгий өөрсдийгөө өг.

Өөрсдийгөө энэ араатан адгуус нарт битгий өг, энэ машинан бодолтой, машинан зүрхтэй, машинан хүмүүст битгий өөрсдийгөө өг.
Та нар минь машинууд биш шүү дээ. Та нар адгуус биш. Та нар бол хүн. Та нарын зүрхэнд хүн чанар, хайр сэтгэл байдаг. Та нар үзэн яддаггүй, хайрладаггүй хүн л үзэн яддаг. Зөвхөн хайрлагдаагүй, адгуусууд л үзэн яддаг. Цэрэг эрс минь боолчлолын
төлөө биш эрх чөлөөнийхөө төлөө байлд.

Хүмүүс та нарт аз жаргал, тэр машинуудыг бүтээх хүч нь байдаг. Хүмүүс та нарт амьдралыг баяр баясгалантай, сайхан болгож энэ амьдралыг адал явдлаар дүүрэн болгох хүч нь байдаг. Ардчилалын нэрэн доор бүгдээрээ энэхүү хүчээ ашиглаж нэгдэцгээе.
Хүмүүс бидэнд ажиллах боломж, ирээдүйд чинь аюулгүй байдлыг амдлаж чаддаг тэр шинэ амьдралын төлөө хамтдаа тэмцэцгээе. Энэ зүйлсүүдийг та бүхэнд амлаж хүчирхийлэл хүчээ авч бид бүхнийг хуурсан. Тэд амлалтаа биелүүлээгүй, тэд хэзээ ч биелүүлэхгүй.
Дарангуйлагчид өөрсдийгөө чөлөөлж бид нарыг боолчилсон. Одоо тэрхүү амлалтыг биелүүлэхийн төлөө хамтдаа тэмцэцгээе. Амьдралыг чөлөөлөхийг төлөө хамтдаа тэмцэцгээе, хамтдаа улс хоорондын хаалтуудыг авч хаяъя, шунал, утгаа алдсан үзэн ядалтуудыг устгая.
Утга учиртай, шинжлэх ухаан, дэвшил нийгмийг сайн сайхан руу хөтөлдөг амьдралын төлөө хамтдаа тэмцэцгээе.

Цэргүүдээ!!! Ардчилалын нэрэн дор бүгдээрээ нэгдэцгээе!!!


No comments:

Post a Comment