Monday, January 21, 2013

“Productivity”-гээ өндөр байлгах 8 зөвлөмж


Productivity буюу өндөр үр бүтээмжтэй ажиллах чадвар. Бид энэхүү үгийг хэрэглээд, сонсоод удаж байгаа билээ. Амжилтанд хүрсэн олон хүмүүсийн нууц нь олон цагаар их ажилласанд биш өөрт оноогдсон богинохон цагийг маш үр бүтээлтэй, өгөөжтэй ашиглаж чаддагт оршдог.
Хувь хүний үр бүтээмжтэй ажиллах чадвараа нэмэгдүүлэхийг зааж сургах нь том ажил юм. Tony Robbins, Stephen Covey, David Allen ... гэх хүмүүсийн нэрийг та дуулж л байсан байх. Тэдний гаргаж бүтээлүүд зах зээлд маш түргэн борлуулагдсан шилдэг бүтээлүүд болж байсан билээ. Тэгвэл өнөөдрийн хувьд эдгээр хүмүүсийн аварга бүтээлүүдийг түр хойш нь тавьж энгийн хэдэн санамж, зөвлөмжтэй танилцацгаая.

1. Хүн бүрт өөрийн юу хийж байгаагаа ярьж өгч бай
Энэ нь нэг талаасаа сөрөг үр дагавартай, учир нь таны ойр дотны хэн нэгэн үргэлж “Хийж байгаа ажил чинь дуусч байгаа юу?” гэх асуултаар булж таны бүтээмжийн чанарт сөргөөр нөлөөлж болзошгүй.
Гэвч хамтран ажиллагсад, гэр бүлийнхэн эсвэл зарим түншүүдэд хийж буй ажлынхаа тухай товч өгүүлж байх нь давуу талтай. Та тодорхой хугацаанд эдгээр хүмүүстэй холбоо барьж чадахгүй, шаардлагатай үед хэрхэн холбогдох тухай өгүүлсэн тохиолдолд таны хийж буй ажилд саад болохгүй амар тайван байлгах болно. зарим нь таны ажил эхлэхээс өмнө тантай холбоо барьж, шаардлагатай бол уулзах байх.
Нэмж хэлэхэд  ойр дотны хүмүүс тань таныг юу руу тэмүүлж байгааг мэдвэл тэдгээр хүмүүсийн сэтгэлийн дэм маш хүчирхэг байж таны бүтээмжинд эерэгээр нөлөөлөх боломжтой.
2. Хэр удаан ажиллахаа тогтоо
“Өдөржингөө савж унтлаа ажиллачихъя” эсвэл “Ажиллах сэдэл байгаад л байвад ажиллад л байя” гэх сэтгэлгээгээр өдөржин ажиллаж болохгүй. Тодорхой хугацаа сонгож тухайн хугацааныхаа турш ажиллаж хэвш.
Ингэснээр таны сонгож авсан цагийн хязгаар хэдий чинээ том байна төдий чинээ хурдан өнгөрдөг талтай.
Зарим тохиолдолд 8 цагаар ажилладаг хүмүүсийн хувьд  өглөө маш хурдан өнгөрөх атлаа өдрийн цайны дараа цаг хугацаа зогссон мэт удаан өнгөрдөг. Харин зарим ээлжийн ажилтай хүмүүийн хувьд ээлжийн 12 цаг нь нисэх мэт хурдан өнгөрөх сэтгэгдэл төрүүлдэг судалгаа бий.
Иймд оролдоод үз, танд нөлөөгөө өгнө
3. Нэг бол маш эрт эсвэл маш орой ажлаа эхэл
Та холын аялалд үүрийн 3, 4 цагт хөдөлж үзсэн үү? Эхний хэдэн цаг энгийн үетэй харьцуулахад  нисэх мэт хурдан өнгөрдөгийг анзаарсан байх. Энэ нь таны бие организмд ч мөн нөлөөлнө. Зорилгот ажлаа гүйцэлдүүлэхийн тулд нэг бол маш эрт (үүрийн 4 цаг) эсвэл орой эхэлж шөнийн турш ажилла. 
Маш өндөр үр бүтээмжтэй өдөр таны энгийн нэгэн өдөртэй адил байхгүй тул тэрхүү өдрийг мөн энгийн бусаар эхлүүл.
4. Өөрийн тань хүчийг нэмэгдүүлэх зүйлийг гамна
Та ажлаа хөгжим сонсонгоо хийдэг бол эхний хэдэн цаг хөгжимгүйгээр ажилла. Харин таны идэвхи муудаж бүтээмж муудаад эхлэх тэрхүү цагт өөрийгөө цэнэглэж хөгжмөө сонс.
Хожимдуулсан шагнал өөрийн үнэлэмжийг нэмэгдүүлдэг гэдэг үгийг санана уу.
5. Урьдчилан цэнэглэ
Дасгал хийж байхдаа цангахаараа ууна хэмээн ус уухаа хойшлууж уусан ус ихэвчлэн оройтсон байдаг. 
Үүнтэй ижил ажил дээр ч энэ нь хэрэгждэг юм.  Та тухгүй байдлыг хүлээж тухгүй болсон цагт тухаа сэргээхийг оролдвол энэ нь таны ажиллах сэдлийг бууруулдаг. Иймд энгийн өдрүүдээс цагийн өмнө хоолонд орж, сууж ажилладаг бол чилтлээ суухгүйгээр чилэхээсээ өмнө босч хөдөлж байх нь чухал юм.
6. Амралтын завсарлагаа бус таны бүтээмжийг өсгөх завсарлагаа авч бай
Эрч хүч маш чухал зүйл. Иймд завсарлаж байхдаа зурагт үзэх эсвэл олон нийтийн сүлжээ, и-мейлээ шалгахгүй байхыг хичээ. Танд завсарлагаа хэрэгтэй боловч энэ завсарлагаанууд тань “гүйцэтгээд -шимийг нь хүртэх” загвартай байвал зохино. 
Идэвхгүй нөхцөлд хэдхэн хормыг өнгөрүүлэхэд энэ нь таны эрч хүчид сөргөөр нөлөөлдөг гэдгийг анхаарна уу.
7. Хэтэрхий нүсэр мэт сэтгэгдэл төрж байвал бодохоо зогсоо
Зарим проект, даалгавар танд хэтэрхий ахадсан, нүсэр мэт санагдаж болох юм. Тамирчид хэрхэн өөрийгөө ялан дийлж дасгал сургуулилтаа хийдэг аргыг та мэдэх байх. Хэвтээ шахалт хийж байгаа хүн 12 шахна гэж бодохоос илүүтэйгээр “одоо 4 удаа, одоо 4 удаа, одоо 3 удаа ... одоо ганц” гэсээр өөрийн тавьсан зорилгодоо хүрдэг. Үүнтэй адил таны хийх ажил хэт нүсэр мэт санагдаж байвал өөрийн тэрхүү бодлыг зогсоож жижиг хэсгүүдэд задлан бодохыг хичээ.
Аялал бүр, ямар ч урт байсан энэ нь ердөө л олон ширхэг алхмуудын дараалал байдгийг санана уу. Иймд эхний алхмаа хийсэн бол дараагийн алхмаа хийхдээ анхаарлаа хандуулах хэрэгтэй.
8. Дуустлаа зогсож болохгүй
Хэсэг хугацаанд ажиллаад зогсох нь муу зуршил тогтоодог. Иймд та энэ удаад зогсвол дараагийн удаад дахин зогсолт хийж болзошгүй.
Бага байхдаа ус авахдаа амрах тусам илүү давраад амармаар санагддаг, маргааш яг адил зам, яг адил хэмжээтэй усыг амрахгүй гүрийгээр яваад байхаар амрахгүй ирж болдог. Эсвэл унтах тусам илүү нойр хүрээд илүү унтмаар санагдах үе бий. Хүн хийж буй үйлдлээ хэдхэн удаа давтаж хийгээд өөртөө зуршил, рефлексийн суурийг тавьдаг.
Амжилт үүний адил мөн зуршил, гэхдээ сайн зуршил. Бид бүхэнд далд ухамсар маань “Өнөөдөр хангалттай ихийг бүтээлээ, одоо болноо.”, “Өнөөдрийн хувьд миний хийж чадах зүйл энэ л юм.” гэх мэт бодлууд дотоод хязгаарыг тогтоож байдаг. Гэвч эдгээр дотоод хязгаарлалт нь бидэнд ихэвчлэн худлаа ярьж байдаг. Байгалиасаа байдаг л зүйл. Зөв сэдлээр бид энэхүү хязгаарыг давж гарч илүү ихийг, маш ихийг хийж бүтээх боломжтой байдаг.

Хэд хэдэн өндөр үр бүтээмжтэй өдрийн дараачаар таны дотоод хязгаар тэлж өөрийгөө ялан дийлэх, илүү ихийг эрэлхийлэн бүтээх мөн үргэлж амжилттай байх зөв дадал танд суух болно.

Та бүхэнд амжилт хүсье!




No comments:

Post a Comment