1940 онд бүтээгдсэн "The Great Dictator" киноны хэсэгт дарангуйлагчийн дүрийг бүтээсэн бид бүхний сайн мэдэх Charlie Chaplin (Charles Chaplin) үг хэлж байгаа гайхалтай хэсгийг орчууллаа. Орчин цагт бид энэрэнгүй, хүн чанараа гээсэн мэт ихээр аашилдаг болсон. Тэрхүү амьдралын баясгаж, жаргалаар дүүргэж өгдөг сайхан зүйлсийг марталгүй, магтан дуулъя.
-Намайг уучлаарай, гэхдээ би эзлэн түрэмгийлэгч байхыг хүсэхгүй байна, энэ миний ажил биш. Би хэн нэгнийг удирдах эсвэл дээрэнгүй байхыг хүсэхгүй байна. Еврей, еврей биш, хар, цагаан хамаагүй аль болох боломжоороо хүн бүрт тусалмаар байна. Бид үргэлж л нэг нэгэндээ туслахыг хүсч байдаг, хүн чинь тийм байдаг шүү дээ. Бид нэг нэгнийхээ баяр баясагалангаар
амьдрахыг хүсдэг болохоос биш муу муухайгаар нь амьдрахыг хүсдэггүй. Бид нэг нэгнийгээ жигшиж, үзэн ядахыг хүсдэггүй. Энэ дэлхий дээр хангалттай орон зай байгаа ба эх дэлхий маань хүн болгоныг тэтгэж чадахуйц баян хангалуун.