Өчүүхэн бага зүйлс боловч тус бүрдээ хэн нэгний хувьд тэрхүү өдрийг нь өөрчилж чадах хүчирхэг үгс.
Өөрийн, бусдын амьдралд өөрчлөлт гаргахыг
хүсч байгаа бол дараах үгсийг өөрийн амьдралд өдөр тутам хэрэглэж хэвшихийг
зөвлөж байна:
“Миний
бодлоор...”
Та бусдыг удирдаж байж болох ч энэ нь таныг
эргэн тойрныхоо хүмүүсээс илуу ухаантай, илүү өргөн цар хүрээгээр сэтгэдэг
гэсэн үг биш. Өөрийн шийдвэр, саналыг сайтар бодож бай. Шийдвэртээ шалтгаан
хайж, асуудлын уялдаа холбоог олж хардаг бай, өөрийн албан тушаал, өөрт
ноогдсон эрхийн дагуу шийдвэрийг бүү гарга.
Шийдвэр, өөрийн бодлыг бусдад тайлбарлаж
өгсөнөөр таны шийдвэрийг нээж, хэлэлцүүлэг болгон хувиргах ба шүүмжлэлд ч
өртүүлнэ. Ингэснээрээ таны шийдвэрийг илүү сайжруулах ч сайн талтай.
Эрх мэдэл зөвхөн таныг зөв болгодог бол
хамтран ажиллах нь хүн болгоныг зөв болгож хүн болгоныг асуудлыг хэлэлцэхэд
хүргэнэ.
“Миний буруу байж.”
Нэгэн удаа өөрийн
багийн ажиллагааг сайжруулахын тулд багийн гишүүдийг дотор нь солих төлөвлөгөө
бодож олсон юм. Багийн гишүүдэд эвгүй байх нь ойлгомжтой байсан боловч гарах үр
дүн нь илүү байлаа. Цаасан дээр буулгасан төлөвлөгөө маань төгс санагдаж байв.
Гэвч амьдрал дээр
биеллээ олсонгүй.
Ингээд хэдэн долоо
хоногийн дараа багийн гишүүдтэйгээ уулзаж “Та бүхнийг энэхүү төлөвлөгөөг
бүтэхгүй гэж бодож байсныг ойлгож байна. Миний буруу, та бүхний зөв байж. Та
нарыг эргээд хуучин ажлын байрнууд руу чинь буцаая.”
Надад аймшигтай
санагдаж байсан ба тэдний хүндлэлийг алдана гэдэгтэй итгэлтэй байсан юм.
Гэвч энэхүү бодол
минь бас худлаа байлаа. Тухайн хэргээс хойш удалгүй нэгэн ажилчинтайгаа
уулзахад “Таныг сайн мэдэхгүй л дээ, гэхдээ өөрийнхөө буруу байсныг хүлээсэн
тань надад таны тухай мэдэхийг хүссэн бүх зүйлийн хариултыг өгсөн.”
Хэрэв та буруу бол
өөрийн буруу байсныг хүлээж, хэл. Та хэн нэгний итгэлийг алдах биш бүр ч
эсрэгээрээ та илүү хүндлүүлэх болно.
“Үнэхээр
гайхалтай байлаа.”
Хэнийг ч магтсан
тэрхүү хүнд хангалттай санагддаггүй. Хэнд ч шүү. Хэн нэгнийг сонго, хэн ч байж
болно эсвэл сайн зүйл хийсэн, хийдэг хэн нэгнийг сонгоод “Пөөх, чиний ...
тэгсэн чинь үнэхээр гайхалтай байсан.” гэж хэл.
Цаг хугацааны хувьд
ч мөн өнгөрсөнд болсон сайхан зүйлсийг дурьдаж магтахдаа бүү харамла. Хүнийг
үгээр урамшуулна гэдэг инээдийн адил танаас юу ч гарахгүй боловч үнэтэй бэлэг
юм. Хүмүүст урам хайрлаж эхэл. Эргэн тойрны тань хүмүүст таныг улам хайрлаж, та
ч тэрхүү уур амьсгалд дасах болно.
“Зүгээрээ,
надад ч бас таатай байна.”
Хэн нэгэнд та бэлэг
өгсөний дараа авсан хүн нь таалаагүй, тааламжгүй санагдсан үе бий л байх.
Тэрхүү хариу үйлдэл таны ч бас баяр хөөрийг аваад явсан нь мэдээж.
Үүнтэй адил зүйл
танд талархсан, таныг магтсан, танд бэлэг бэлэглэсэн хүнд тохиолдож болзошгүйг
санана уу. Иймд тэрхүү хүний хувьд сайхан агшинг бүү нураа. Та ердөө л нүд рүү нь хараад
баярласан сэтгэлээ илэрхийлэхэд хангалттай.
Баярласан сэтгэл,
магтаалыг дан ганцаар эдлэхгүй тэрхүү хүнтэйгээ ч бас хуваалц.
“Та
надад туслаач?”
Танд хэдийд ч бай,
хэнээс ч бай, ямар ч тусламж хэрэгтэй болсон бол эелдгээр, сэтгэлээсээ тусламж
хүс. Та тусламж авна гэдгийг амлаж байна.
Мөн энэ үед та
өөрийн дутагдал, хүндлэл, өөрийгөө сонсгохыг хүссэн хүсэл тань нөгөө хүнд
харагдах болно. Дашрамд дурьдахад эдгээр нь ямар ч удирдагчидад байдаг зүйлс
юм.
“Намайг
уучлаарай.”
Бид бүгдээрээ л
алдаа гаргадаг. Иймд уучлалт хүсэх өчнөөн зүйл гарч ирдэг. Хэлсэн үгс, үйлдэл,
дэмжлэг үзүүлж чадаагүй үе ...
Өөрийнхөө гэмшиж
байгааг хэл.
Гэвч уучлалт хүсч
байгаа бол хэзээ ч битгий “Би үнэхээр уурласандаа ...” эсвэл “Уг нь чамайг ....
гэж бодсон.” мэтийн тайлбар тавь.
Уучлалт хүсч,
яагаад уучлалт хүсч байгаагаа хэлж өөр ямар нэгэн хачиргүй өөрийн буруу байсныг
хүлээн зөвшөөр.
“Та
надад харуулж болох уу?”
Зөвлөмж түр
хугацааных, мэдлэг бол үүрдийнх. Юу хийхээ мэдэж байх нь хэрэгтэй боловч,
яагаад эсвэл хэрхэн хийхээ мэдэж байх нь маш чухал юм.
Хэн нэгнээр ямарваа
нэгэн зүйлийг заалгах, зөвлөмж авахад хэд хэдэн зүйлс тохиолддог. Зөвлөгөө авч
буй хүнээ хүндэтгэж буйгаа илтгэх, түүнд, түүний дадал туршлагад итгэж
байгаагаа харуулдаг.
Зөвхөн хэрхэн хийх
аргыг биш тэрхүү хүнээр зааварлуулах, багшлуулах тухай асуу.
Энэ тохиолдолд та
хоёр хоёулаа хожих болно.
“Алив,
би туслая”
Ихэнх хүмүүс хүнээс
тусламж эрэх нь сул дорой, чадваргүйгийнх гэж боддог, ийм ч учраас нэгнээсээ
туслалцаа асуух нь бага. Гэвч хүн болгонд тусламж хэрэгтэй байдаг.
“Надад туслах зүйл
байна уу” гэх байдлаар асуувал худалдагчид хариулт өгч байгаа мэт “Үгүй ээ
баярлалаа, би зүгээр” гэх байх.
Илүү ойлгомжтой,
тодорхой байхыг хичээ.”Надаа цаг зав гарсан, би наадхыг чинь хийхэд хамжилцах
уу?” мэтчилэн асуувал хүмүүс таныг туслах гэж байна гэж ойлгохоос илүү хамтран
ажиллах гэж байгаа мэтээр хүлээн авна. Бусад хүмүүст үлгэр дууриал болж гар
шамдан хүмүүст тусла.
“Би
танд хайртай.”
Ажил дээрээ биш,
харин чин сэтгэлээсээ хэлэхийг хүссэн газар бүртээ хэлж бай.
Зүгээр ээ. Юу ч биш.
Заримдаа юу ч
ярихгүй байх нь асуудлыг илүү хялбар шийддэг. Уурласан, бухимдсан, сэтгэлээр
унасан тохиолдолд. Бүх зүйлийг гадагшуулах нь байнга үр дүнтэй байдаггүй.
Үр дүн амьдралд
гарч, орж л байдаг. Харин хүний сэтгэл, мэдрэмж үүрд үлддэг. Хэн нэгнийг олон
хүний дунд шүүмжлэхэд таны шүүмжлэлийг гаднаас харахад ойлгосон мэт байх боловч
дотроо тодорхой хэмжээнд хар толбо үлдэх нь бий.
Ярьж, үйлдэхээсээ
өмнө нь бодож таны үйлдлийг бусад хүмүүс хэрхэн хүлээж авч болох тухай бодож
өөрийн шийдвэрийг зөв эсэхийг хянаж байх нь чухал.
Хэн нэгний өөрийн
үзэх үзэлд хар толбо үлдээсэн тэрхүү сэтгэлийн сэв арилдаггүйг анхаарна уу. Юу
хэлэхээ, таны хэлсэн үгс хэн нэгэнд хэрхэн хүрэхийг бүрэн мэдэх хүртлээ дуугуй
байж байх нь илүү зөв
Танд
амжилт хүсье!
(y)
ReplyDelete