Өчигдөр орой ажлаасаа тараад явж байлаа, дэлгүүр орж юм авах гээд Жуковын автобусны буудлын Миниий дэлгүүр ороод бараа үзэж байтал нэгэн эмэгтэй
"Юм асуух гэсийн" гэсээр ирлээ.
Гаднаас нь харахад 40 гаран насны эгч байсан ба огт юм бодолгүй за гээд очив. Очоод ярихыг нь сонсох гээд хичээсэн боловч сулхан дуутай, ярих зүйлс нь сайн сонсогдохгүй байв. Удтал тайлбарсны эцэст "Хүүхэддээ каштай будаа өгөх гэсэн юм, миний дүү нэг уут каш аваад өгөөч"
гэсэн билээ. Бага зэрэг гайхсан боловч за гэсээр лангуунуудаар хамт явж тэрхүү кашийг хайсан боловч олдсонгүй. Танихгүй хүнтэй олон юм ярих угийн дургүй учир яриасаг тэрхүү хүнээс холдохыг хүсээд "Та эндхийн ажилчидаас нь асуудаа" гээд яваад өгөв. Үзэм хайгаад явж байсан болохоор хайгаад зогсож байтал өнөөх эгч ахин гарч ирэв. Энэ удаа гартаа нэг сүү барьсан байсан ба "Миний дүү, каш нь байдаггүй ээ. Гэрт будаа байгаа, сүүтэй будаа хийе гэж бодлоо, эгчдээ энийг аваад өгнө үү?" гэв. Цагаандаа ч гарсан юмуу даа гэж бодсон боловч хүнд туслахаас нэг их татгалздаггүй учир "За" гэсээр касс руу хамт очив. Касс дээр очоод очёр дөхөж бичүүлж байтал гэнэт нөгөө гараасаа бэлэн гоймон гаргаж ирэн, "Энийг давхар биччих" гэж надад биш худалдагчид хэлэв. Гэнэт гайхаж арай ч дээ гэж бодоод нилээд бухимдал төрөв. "За ёстой буянаараа болог дээ" гэж бодсоор муу энерги эргэн тойрныг минь бүрхэж байгаа мэт санагдаж мөнгийг нь төлөөд бушуухан дэлгүүрээс гарлаа.
Нилээд бухимдалтай жолоо барьж яваад өөрийгөө хулхидуулсан, хүнд тусалсан эсэхийн алинийг нь хийснээ нэг л сайн ойлгоогүй билээ.
No comments:
Post a Comment