Sunday, August 25, 2013

Үнэтэй зүйл худалдаж авахдаа насан туршдаа санаж явах 2 санамж

1. Үнэхээр надад хэрэгтэй юу? Өөрөөсөө сайн асуу. Санаа хоёрдвол хэрэгцээг тань хангах зүйл рүү тэмүүл. Мэдрэмж сониуч зан хуурамч бас түр зуурынх гэдэгийг сана.

2. Эргэн тойрны хүмүүст байдаг бол хэсэг хугацаанд гуйж аваад түр хэрэглээд үз. Магадгүй таны сонирхсон зүйл биш байж болох.

Мэдрэмж хуурамч, өнгө үзэмжинд хууртахгүй байх.
Оюутан, залуу байхад анхны хийсэн ажил эсвэл зун нь цуглуулсан хэдэн төгрөгөө хэрхэн үрэх, яаж зөв зохистой зарцуулах уу гэсэн бодол нэг хэсэгтээ л толгой гашилгана.
II курст ордог жилдээ зуныхаа амралтаар ажил хийгээд сая гаран төгрөг цуглуулж билээ. Тухайн үед iPad дөнгөж гарч ирсэн ёстой "шинэ технологи" гэж тэр л байлаа. Авах, эзэмших хүсэл асар их. Нуулгүй хэлэхэд тийм гайхам эдтэй болчихвол үеийн нөхдүүддээ ч гайхуулаад зарим талаараа "кайф"-тай.
Гэвч нөгөө талаараа би тэр эдийг ашиглах боломж их хязгаарлагдмал зураг авна, хэдэн бичлэг үзнэ ... ихэнхдээ л entertainment талдаа хэрэглээтэй. Харин notebook надад их хэрэгтэй байлаа, хичээл номоо хийчихнэ, ирээдүйд ч тэр мэргэжил минь компьютертэй холбоотой учир хэрэг болохоор... Алиныг авах уу гэж 3 өдөр 3 шөнө бодсон байх.
iPad авбал би хэрэгцээгээ хангаж чадахгүй ч тийм нэг сайхан мэдрэмжийг авах гээд байлаа, гэвч тэр мэдрэмж мөнхөд үргэлжлэхгүй. Notebook авбал би яг л хэрэгцээгээ хангах гээд байлаа.
Эцэст нь бодож бодож notebook авсан минь амьдралдаа юм худалдаж авахдаа гаргасан хамгийн зөв шийдвэр байсан.

Хэрэглээд, хийгээд үз. Таны бодсоноос өөр зүйл байж болох.
Хүмүүсийн авсан сонирхолтой гэрэл зургийг харж баясдаг ч өөрөө бас сайхан зурагнуудыг дарж мөнхлөх юмсан гэсэн бодолтой явдаг. Саяхан жил гаран "Sony Nex 5n" маркийн хагас мэргэжлийн аппарат авах хүслэн дүүрэн явлаа. Хөдөө явахдаа найзынхаа зургийн аппаратыг авч яваад гоё гоё зураг дарна даа гэсэн бодолтой аваад явсан боловч яг ч миний бодсон, төсөөлсөн шиг мэдрэмжийг өгөхгүй байлаа. Бага зэрэг залхуутай ч юм уу, уйтгартай санагдсан. Магадгүй миний сонирхдог зүйл биш байсан байж болох.
Явахаасаа өмнө бараг л буцаж ирэнгүүтээ авна даа гэсэн бодолтой байсан боловч тийнхүү тэр бодол маань замхарсан.

3 comments:

  1. Өөрийнхөө үгээр их гоё бичжээ. Баярлалаа. :)

    ReplyDelete
  2. Би бас нөлөөлсөн л байх тийм үү :P

    ReplyDelete