Monday, August 26, 2013

Битгий залхуур. Бага ч болов сурч мэдсэн зүйлээ тэмдэглэж яв.

Бид бүхний өөрийгөө хамгийн их хуурдаг нэг зүйл бол "Аа тэмдэглэж аваад яахав, би цээжилчихнэ/дараа санаж л таараа"...


Саяхан нэг framework судлаад хэд хэдэн tutorial дагаж хийгээд их мундаг хурдацтай явж байлаа, хийж байгаа юмнууд нь амархан, гарт их хялбар ороод, яалт ч үгүй "Би ч гайгүй байна даа" гэсэн бодлыг төрүүлнэ.
Яг дээр өгүүлсэн шиг би өөрөө энэ алдааг их олон давтдаг, мунхаг нөхөр. Гэхдээ ойрын үед юм мартах улам ихэссэн болохоор "Юмыг яаж мэдэхэв" гэж бодоод цаасан дээр хийсэн ажлынхаа keyword-үүд, дарааллыг тэмдэглээд авсан.
2 хоноод юм хийх гэсэн, таг. Санаж байгаа юм ховор. Аз болж ноороглож бичсэн дэвтэр маань хажууд хэвтэж байна. Эргүүлээд уншлаа, харлаа овоо хөөрхөн сэргэчихлээ.

Сургамж: Битгий залхуур. Бага ч болов сурч мэдсэн зүйлээ тэмдэглэж яв. Эргээд харахад ч тэр
хэрэг болно, ноороглож бичсэн хэдэн мөр тань дурсамжуудыг ч сэргээнэ.

Аливаа зүйлийг цаасан дээр буулгаж тэмдэглэх олон үр өгөөжтэй арга замууд байдаг. Үүнээс өөрт таарах аль нэгийг гаргуунд эзэмших нь таны амьдралд сурч мэдсэн хэдэн зүйлсээ мартаж дахин ахин харж цаг завыг тань үрэхгүй байх ашиг тустай.

Миний хувьд тэмдэглэл хөтлөхдөө түлхүүр үгс, тэдгээрийн дараалал, сэдвийн агууламж, тэдгээлийн товч тайлбар зэргийг хөтөлдөг. Бүх зүйлийг тэмдэглэхээс зайлсхийдэг, эргүүлээд түлхүүр нэгжүүдээ хараад тархиа бага зэрэг ажлуулж сэргээн санах дуртай.

Таньд тэмдэглэл хөтөлдөг өөрийн гэсэн арга байдаг бол түүнийгээ бусадтай/надтай хуваалцана уу?

No comments:

Post a Comment