-Энэ бит яг юуг хэлээд байдаг юм бэ?
Эдгээр битүүд нь санах ойг хаяглаж болох хаягийн уртыг хэлж байгаа юм.
-32 битийн үйлдлийн систем санах ойн хязгаартай юу? 32 битийн тухай багахан яриад өгөөч?
Тиймээ хязгаартай. Өнөөдрийн технологийн дэвшлийн хувьд энэ хязгаар тун бага. 2^32 bit = 4GB хүртэл хяглаж чадна. Өөрөөр хэлбэл 32 битийн үйлдлийн системтэй ком дээд тал нь 4GB ram-ийг бүрэн хаяглаж ажиллуулж чадна.
Мөн virtual санах ой үүсгэснээр процесс бүртээ 2GB зарцуулах чадвартай(hard disk-ээсээ зээлэх журмаар).
-Тэгвэл яаг 4GB-ээрээ ажилладаг юм уу?
Ёстой үгүй шүү. Таны комтой холбогдсон бусад төхөөрөмжүүд таны RAM-аар мэдээллээ нэг нэгэн рүүгээ дамжуулдаг (BIOS, video card, ...) тэгэхээр улам багасч бидний app-уудын ажиллах, үйлдлийн системийн ашиглаж чадах хэмжээ улам буурна. 4GB+1GB+1GB RAM-тай нэг нөхрийх 2.2GB-ийг хэрэглэж байсан харин минийх 4GB мөртлөө үйлдлийн системдээ 2.7GB хэрэглэдэг (нэмэлт video card байхгүй болохоор)
-64 битийнх нь давуу тал, ялгаа нь юу вэ?
2^64 = 17.2 тэрбум GB хүртэл хаяглах чадвартай. Ямар ч байсан ойрын ирээдүйд хангалттай хүрэлцэхүйц. Гэхдээ Windows7 Home edition 16GB, Windows7 Premium, Ultimate edition-үүд 192GB хүртэл хаяглах хязгаартай.
Virtual санах ой үүсгэснээр процесс бүртээ 8TB хүртэл зарцуулах чадвартай.
Үүнээс харахад Bigger the better ... гэсэн хууль маан үйлчилж байна.
-32 битийн app-ууд 64 дээр ажиллах уу?
Таны ихэнх програм хангамжууд ажиллаж чадна. WOW64 гэх давхаргын тусламжтайгаар таны 32 битийн програм хангамжууд 64 битийн үйлдлийн систем дээр хөрвүүлэгдэж ажилладаг. Гэхдээ одоо ихэнх том програм хангамжууд 64 битийн хувилбар гаргасан байгаа.
-64 битийн үйлдлийн систем ашиглавал миний RAM 2 дахин ихсэх юм уу?
Үгүй шүү. Та өөрийгөө асар том номын сан ажиллуулдаг гэж бод. Танд номыг хаана байгааг харуулдаг хуудсууд агуулсан 1 шургуулга байгаа гэж бодъё, хэрэв энэ шургуулгын хэмжээ томорвол та хайсан номынхоо хуудсыг илүү хурдан олох боломжтой юм.
64 бит болсноор таний ком дээр ажиллах програм хангамжууд илүү том зайд ажиллах боломжтой.
-Эцэст нь?
Эцэст нь гэж хэлэхэд та 4GB эсвэл түүнээс илүү RAM-тай ком авах гэж байгаа бол үйлдлийн систем тань 64 бит байх нь зохистой.
Би өөрөө 32 битийн одоог хүртэл ашиглаж байгаа нь анх энэ тухай сайн мэдэггүй байсных. Одоо ком дээр байгаа ганц хууль ёсны дагуу хэрэглэдэг зүйл нь 32 битийн үйлдлийн систем маань болохоор солимооргүй санагдаад л энэнтэйгээ хамт яваад байна даа.
За дараагийн удаа энэ i3,i5,i7 серийн процессоруудын талаар мэдээлэл бэлтгэхийг бодноо.
Liked it
ReplyDeleteOo yaasan saihan yum bee hehe anhnii comment bolchihwuu daa :P
ReplyDeletemedlegeesee huvaaltssand bayrlalaa. daraagiihaa medeeleliig udahgui oruulaarai :)
ReplyDeleteDajgu boljee medhed iluudehgu zuiluud bn :D
ReplyDelete64 deer zarim neg prog.uud suuhgv bhiii. tgd 64teig ni haigaad oldku bolhoor ni comoo 32 bolgodog yumuu gj bodoj bsiin chinii niitlelees bol solih herggv yum shig sanagdlaaldaa. tegheer tsug suulgachuul yaah bol? yr ni yasn ni deer we?
ReplyDeleteBi chinii orond bsan bol RAM chin 4GB-s ih bol solihgui bsan, harin 4Gb eswel baga bol minii 32bit-iin ashiglah geed bgaa programuud olon (3s deesh) bol 32bit bolgoh bsan. Orluulah bolomj haij uzeed oldohgui bol hard-iin bagtaamjaa hargalzan uzeed virtual computer suulgaj magadgui bas.
ReplyDelete32 64 bitiig tsugt ni suulgaj boloh uu?
ReplyDeleteАсуудалгүй ээ, 32bit, 64bit-ийн 2 үйлдлийн систем давхар суулгана гэсэн үг. Гэхдээ 32bit нь 4GB RAM-аас илүүг ашиглахгүйг санаарай.
Deletebi 4gb ramtai 32toigoo uldsen deeruu 64iig suulgasan deeruu
Delete64iig suulgawal file zurguud ustah uu?
ReplyDelete