Энэ удаад scripting language-ийн талаар багахан ойлголт өгөхийг хүслээ.
Scripting language, script language гэдэг нь нэг эсвэл хэд хэдэн application-ийг удирдах боломжийг бүрдүүлж өгдөг програмчлалын хэл юм. Script буюу орчуулбал бичвэр нь application-ий эх кодоос ялгагдах ба ихэвчлэн өөр хэл дээр бичигддэг. Application эхлээд машин дээр хөрвүүлэгдсэний дараа ажиллахад бэлэн болдог бол script нь шууд ажиллах боломжтой байдаг.
Script language-ыг дотор нь хэд хэдэн төрөлд хуваадаг ба та бүхэн доор дурьдсан холбоосоор дэлгэрэнгүй унших боломжтой. Бид бүхний хамгийн өргөн хэрэглэдэг script language бол Javascript. Үүнийг ашиглан бид хамгийн энгийнээр болон нөөц бага зарцуулан веб хуудсанд клинт талын баталгаажуулалтаас авхуулаад хэрэглэгчтэй интерактив байдлаар харьцах олон зүйлсийг хийж болдог.
Scripting language
GOOD...
ReplyDelete