Object заралчихаад түүндээ анхны утга оноож өгөөгүй(таниулаагүйн) улмаас програмд алдаа гардаг. "NullReferenceException" C# дээр ихэвчлэн ийм алдаа заадаг, Java эд нар дээр Null...Exception алдаа гардаг байх.
Тэгвэл энэ юу гэсэн үг вэ?
Жишээгээр үүнийг тайлбарлая:
Би 10 жилийн 1 цомхон ангид сурдаг. Нэг өдөр манай багш: "Манай ангид шинэ хүүхэд элсэнэ." гэж хэлээд гараад явав. Багш энэ хүүхдийг(объектыг) бид нарт огт таниулж өгсөнгүй.
Хэдэн өдрийн дараа гэнэт ангийн хаалгаар нэг хүүхэд орж ирээд 1 хоосон ширээн дээр очоод суух гэхээр нь би их гайхсандаа "Танихгүй нөхөр ороод илээ!!! Чи хэн бэ!!!" гээр орилж гарав. Бид нарын харилцаанд алдаа гарав.
Object-ийг зарлахгүй байх нь үүнтэй адил юм. Програм өмнө нь таниулаагүй байсан object дээр үйлдэл хийх гэхээр алдаа гардаг.
Харин багш: "Манай ангид нөгөөдөр 1 шинэ хүүхэд ирнэ. Эмэгтэй хүүхэд байгаа, Сараа гэдэг. Намайг байхгүйд ирчихвэл та хэд ангиа сайхан танилцуулаад дотно угтаж аваарай." гээд тодорхой хэлсэн(тодорхойлж өгсөн) бол нөгөөдөр нь шинэ хүн ороод ирэхэд "Ааан энэ чинь нөгөөтөх юм байна" гэж ойлгоод алдаагүй харилцаа үүснэ.
Төсөөлөгдтөл тайлбарлалаа..:)
ReplyDeleteСайхан жишээ авсан байна
ReplyDeletejishee bol nice
ReplyDelete