Saturday, August 31, 2013

Дурсамж бичээс...

2012 оны зуны амралтын сүүлээр Германд очоод удаагүй байхдаа бичсэн нэгэн өөрийн тэмдэглэлийг оллоо. Дурсамж гэдэг гайхалтай. Сайхан, муухай, тухайн үед хэцүү байсан ч бай хамаагүй эргээд харахад дурсгалтай, олон зүйлийг бодогдуулдаг. Өөрийгөө өмнөхтэйгөө харьцуулахад тусладаг. Ингээд тэмдэглэлийнхээ нэгээхэн хэсгээс та бүхэнд толилуулъя. Энд өөрийнхөө нийгмийг шүүмжлэх гэж оролдсон бололтой.


...Барууны, энд байх Германчуудын амьдралыг 4 жилийн өмнөх Батжаргалын нүдээр харж чадахгүй байв. Би их зүйлд санаа зовдог, бүгд эрх тэгш байгаасай гэсэн эрмэлзлээр дүүрэн амьдардаг гэдгээ нээж мэдэв. Амаа арчихдаа бараг л 10 бичгийн цаасны хэмжээтэй сальфетка, ус хайрлаж хамгаалах шаардлагагүй, хоол унд дэндүү элбэг дэлбэг, ямар нэгэн зүйлээр дутагдсан хүмүүсийг би эргэн тойрондоо олж харахгүй байв. Энэ амьдралын хэв маяг дэлхийн нөгөө булан тивд байгаа улсуудын хүмүүсийн амьдралтай харьцуулахад дэндүү зөрүүтэй, шударга бус санагдаж байгаа ба энэ үзлээ энэ хүмүүст хэлж ойлгуулахыг их хүснэ... 

Monday, August 26, 2013

Битгий залхуур. Бага ч болов сурч мэдсэн зүйлээ тэмдэглэж яв.

Бид бүхний өөрийгөө хамгийн их хуурдаг нэг зүйл бол "Аа тэмдэглэж аваад яахав, би цээжилчихнэ/дараа санаж л таараа"...

Sunday, August 25, 2013

Үнэтэй зүйл худалдаж авахдаа насан туршдаа санаж явах 2 санамж

1. Үнэхээр надад хэрэгтэй юу? Өөрөөсөө сайн асуу. Санаа хоёрдвол хэрэгцээг тань хангах зүйл рүү тэмүүл. Мэдрэмж сониуч зан хуурамч бас түр зуурынх гэдэгийг сана.

2. Эргэн тойрны хүмүүст байдаг бол хэсэг хугацаанд гуйж аваад түр хэрэглээд үз. Магадгүй таны сонирхсон зүйл биш байж болох.