2012 оны зуны амралтын сүүлээр Германд очоод удаагүй байхдаа бичсэн нэгэн өөрийн тэмдэглэлийг оллоо. Дурсамж гэдэг гайхалтай. Сайхан, муухай, тухайн үед хэцүү байсан ч бай хамаагүй эргээд харахад дурсгалтай, олон зүйлийг бодогдуулдаг. Өөрийгөө өмнөхтэйгөө харьцуулахад тусладаг. Ингээд тэмдэглэлийнхээ нэгээхэн хэсгээс та бүхэнд толилуулъя. Энд өөрийнхөө нийгмийг шүүмжлэх гэж оролдсон бололтой.
...Барууны, энд
байх Германчуудын амьдралыг 4 жилийн өмнөх Батжаргалын нүдээр харж чадахгүй
байв. Би их зүйлд санаа зовдог, бүгд эрх тэгш байгаасай гэсэн эрмэлзлээр дүүрэн
амьдардаг гэдгээ нээж мэдэв. Амаа арчихдаа бараг л 10 бичгийн цаасны хэмжээтэй
сальфетка, ус хайрлаж хамгаалах шаардлагагүй, хоол унд дэндүү элбэг дэлбэг,
ямар нэгэн зүйлээр дутагдсан хүмүүсийг би эргэн тойрондоо олж харахгүй байв.
Энэ амьдралын хэв маяг дэлхийн нөгөө булан тивд байгаа улсуудын хүмүүсийн
амьдралтай харьцуулахад дэндүү зөрүүтэй, шударга бус санагдаж байгаа ба энэ
үзлээ энэ хүмүүст хэлж ойлгуулахыг их хүснэ...