Saturday, August 31, 2013

Дурсамж бичээс...

2012 оны зуны амралтын сүүлээр Германд очоод удаагүй байхдаа бичсэн нэгэн өөрийн тэмдэглэлийг оллоо. Дурсамж гэдэг гайхалтай. Сайхан, муухай, тухайн үед хэцүү байсан ч бай хамаагүй эргээд харахад дурсгалтай, олон зүйлийг бодогдуулдаг. Өөрийгөө өмнөхтэйгөө харьцуулахад тусладаг. Ингээд тэмдэглэлийнхээ нэгээхэн хэсгээс та бүхэнд толилуулъя. Энд өөрийнхөө нийгмийг шүүмжлэх гэж оролдсон бололтой.


...Барууны, энд байх Германчуудын амьдралыг 4 жилийн өмнөх Батжаргалын нүдээр харж чадахгүй байв. Би их зүйлд санаа зовдог, бүгд эрх тэгш байгаасай гэсэн эрмэлзлээр дүүрэн амьдардаг гэдгээ нээж мэдэв. Амаа арчихдаа бараг л 10 бичгийн цаасны хэмжээтэй сальфетка, ус хайрлаж хамгаалах шаардлагагүй, хоол унд дэндүү элбэг дэлбэг, ямар нэгэн зүйлээр дутагдсан хүмүүсийг би эргэн тойрондоо олж харахгүй байв. Энэ амьдралын хэв маяг дэлхийн нөгөө булан тивд байгаа улсуудын хүмүүсийн амьдралтай харьцуулахад дэндүү зөрүүтэй, шударга бус санагдаж байгаа ба энэ үзлээ энэ хүмүүст хэлж ойлгуулахыг их хүснэ... 

Monday, August 26, 2013

Битгий залхуур. Бага ч болов сурч мэдсэн зүйлээ тэмдэглэж яв.

Бид бүхний өөрийгөө хамгийн их хуурдаг нэг зүйл бол "Аа тэмдэглэж аваад яахав, би цээжилчихнэ/дараа санаж л таараа"...

Sunday, August 25, 2013

Үнэтэй зүйл худалдаж авахдаа насан туршдаа санаж явах 2 санамж

1. Үнэхээр надад хэрэгтэй юу? Өөрөөсөө сайн асуу. Санаа хоёрдвол хэрэгцээг тань хангах зүйл рүү тэмүүл. Мэдрэмж сониуч зан хуурамч бас түр зуурынх гэдэгийг сана.

2. Эргэн тойрны хүмүүст байдаг бол хэсэг хугацаанд гуйж аваад түр хэрэглээд үз. Магадгүй таны сонирхсон зүйл биш байж болох.

Friday, March 1, 2013

Хулхидуулав уу эсвэл хүнд туслав уу?


Өчигдөр орой ажлаасаа тараад явж байлаа, дэлгүүр орж юм авах гээд Жуковын автобусны буудлын Миниий дэлгүүр ороод бараа үзэж байтал нэгэн эмэгтэй
"Юм асуух гэсийн" гэсээр ирлээ.

Wednesday, February 27, 2013

Ер бусын хүмүүсийн өдөр тутам хэрэглэдэг 10 үг


Өчүүхэн бага зүйлс боловч тус бүрдээ хэн нэгний хувьд тэрхүү өдрийг нь өөрчилж чадах хүчирхэг үгс.


Өөрийн, бусдын амьдралд өөрчлөлт гаргахыг хүсч байгаа бол дараах үгсийг өөрийн амьдралд өдөр тутам хэрэглэж хэвшихийг зөвлөж байна:

Sunday, February 24, 2013

Програмистын амьдрал


Програмистуудын амьдралыг өөр өнцгөөс нэг хараад үзвэл...


Өөрийн бичсэн програмыг хэрэглээнд нэвтрүүлэхэд:

Monday, January 21, 2013

“Productivity”-гээ өндөр байлгах 8 зөвлөмж


Productivity буюу өндөр үр бүтээмжтэй ажиллах чадвар. Бид энэхүү үгийг хэрэглээд, сонсоод удаж байгаа билээ. Амжилтанд хүрсэн олон хүмүүсийн нууц нь олон цагаар их ажилласанд биш өөрт оноогдсон богинохон цагийг маш үр бүтээлтэй, өгөөжтэй ашиглаж чаддагт оршдог.
Хувь хүний үр бүтээмжтэй ажиллах чадвараа нэмэгдүүлэхийг зааж сургах нь том ажил юм. Tony Robbins, Stephen Covey, David Allen ... гэх хүмүүсийн нэрийг та дуулж л байсан байх. Тэдний гаргаж бүтээлүүд зах зээлд маш түргэн борлуулагдсан шилдэг бүтээлүүд болж байсан билээ. Тэгвэл өнөөдрийн хувьд эдгээр хүмүүсийн аварга бүтээлүүдийг түр хойш нь тавьж энгийн хэдэн санамж, зөвлөмжтэй танилцацгаая.